Хурд ба амь нас /сургамжит өгүүллэг/

 

Жек хурдаа хасахаасаа өмнө хурдныхаа хэмжүүрээ харлаа. Тэр 50 км/цаг хурдтай явахын оронд 73 км/ц хурдтай давхиж байсан бөгөөд сүүлийн 4 сард 4 удаа цагдаа түүнийг зогсоож байжээ. Хүн яаж ийм аймшиггүй байж болдог байнаа. Жек машинаа баруун талд зогсоолоо. “Удахгүй хажуугаар минь илүү хурдтай машин өнгөрөх байх” гэж бодож байх үед нь дэвтэр барьсаар цагдаа ойртлоо. Боб? Энэ цагдаа чинь сүмд явдаг Боб биш үү? Жек машинаасаа буулаа. Байдал үнэхээр муу байсан бөгөөд нэг сүмийн анд гэж тооцдог хүн нь түүнийг хурдны дүрэм зөрчсөн учраас зогсоожээ. – Сайн байна уу, Боб. Ингээд уулзаж байгаа минь ямар сайхан хэрэг вэ?”– Сайн байна уу Жек! Боб инээмсэглэх ч үгүй байв.
– Гэр рүүгээ явж байхад минь саатууллаа.
– Тийм ээ, гээд тоосон шинжгүй байлаа.
– Би сүүлийн үед гэртээ их орой харьж байгаа. Хүүхдүүд минь намайг ойрдоо хараагүй. Бас Диана орой шарсан махтай төмс хийнэ гэсэн. Юу гэх гээд байгааг минь ойлгож байгаа биз дээ.
– Тийм ээ, ойлгож байна. Гэхдээ хөдөлгөөний дүрэм зөрчсөнийг чинь ч мэдэж байна гэж Боб хариуллаа. “Энэ арга маань ч бүтэхгүй бололтой, өөрчлөе” гэж Жек санаад
– Би хэр их хурдтай явж байсан бэ?
– 70, Жек машиндаа суу.
– Боб, хүлээ л дээ. Чамайг хармагцаа хурдны хэмжүүрээ харахад 65 байсан шүү дээ.
– Жек машиндаа суу.

Жек гунигтай байдлаар машиндаа суун, хаалгаа тасхийтэл хаалаа. Боб дэвтэртээ ямар нэг юм тэмдэглэж байв. “Боб яагаад миний жолооны үнэмлэхийг нэхэхгүй байнаа” гэж Жек бодлоо. Юу ч болдог байсан энэ хүний хажууд суухаар болбол Жек сүмдээ хэдэн удаа ч явахгүй байхаа. Боб хаалгыг нь тогшиход Жек цонхоо 5 см орчим онгойлоход нэг цаас өгөөд эргээд явчихав. “Торгууль биш байна” гэж бодоод Жек үнэхээр баярлажээ. Цаасан дээр “Хүндэт Жек минь, би охинтой байлаа. 6 настай байхдаа хурдтай явж байсан машинд дайруулаад нас барсан юм. Тэр хүнийг 3 сарын хугацаатай шоронд суулгасан бөгөөд тэр гарч ирчихээд өөрийнхөө хүүхдүүдийг тэвэрч, үнсэж байлаа. Гэтэл би… Охиноо тэвэрч үнсэхийн тулд үхтлээ хүлээх хэрэгтэй болсон юм. Тэр хүнийг уучлахыг олон удаа оролдож, олон удаа уучилсан гэж санаж байлаа. Гэвч охиныхоо тухай бодсоор байна. Жек үүнээс хойш болгоомжтой яв, гуйя. Одоо надад цорын ганц хүү минь л үлдсэн” хэмээн бичсэн байлаа. Жек хэсэг зуур хөдөлж чадсангүй. Тэгээд машиндаа суун аажуухан явсаар гэртээ очоод, хүүхдүүдээ халуун дотноор тэвэрчээ. Хүний амьдрал үнэхээр их үнэ цэнэтэй учир үргэлж болгоомжтой байгаарай. Болгоомжтой! Машин барьж байхдаа бусдын тухай бодож бай. Та хүссэн машинаа худалдаж авч болох ч, хүний амь насыг худалдаж авч болохгүйг бүү март.

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. ARIUNAA (зочин) | 2011-12-06 15:49:13
SAIHAN OGUULLEG BA OLON HUMUUS UNSAASAI MANAID JILD DUNDJAAR 2000 GARUI AUTOMASHINII OSOL GARDAG UNEHEER HARAMSMAAR
Сурталчилгаа
2. ARIUNAA (зочин) | 2011-12-06 15:49:16
SAIHAN OGUULLEG BA OLON HUMUUS UNSAASAI MANAID JILD DUNDJAAR 2000 GARUI AUTOMASHINII OSOL GARDAG UNEHEER HARAMSMAAR
3. zaya (зочин) | 2012-01-02 16:57:54
sak shyy shine onii mend
4. zaya (зочин) | 2012-01-02 16:57:58
sak shyy shine onii mend
5. HOMAA (зочин) | 2012-03-04 20:45:08
SAIHAN OGUULLEG BN
6. HOMAA (зочин) | 2012-03-04 20:45:13
SAIHAN OGUULLEG BN
7. matar (зочин) | 2012-03-07 20:41:16
ih saihan bna
8. анна (зочин) | 2012-04-02 13:51:18
goy oguulleg bn unshaaraa zaluusaa
9. Оогий (зочин) | 2012-04-02 19:05:48
uneheer goy oguulleg bna
10. Rode (зочин) | 2012-04-26 22:47:35
tiim ee uneheer syrgamjtai uguulleg baina negiig bodogdyylj bn shuu
11. buynkhishig (зочин) | 2012-04-30 21:01:07
vneheer nice ugvvlleg bn .
12. okoo (зочин) | 2012-05-15 12:58:26
good
13. janna (зочин) | 2012-06-28 23:48:42
uneheer saihan bn biuillaa
14. janna (зочин) | 2012-06-28 23:49:57
hi tanitsya hovguudee
15. мөнхөө (зочин) | 2012-07-16 14:45:59
goy uguulleg bn shuu galzuu jolooch nar unshihgui l baihdaa
16. давка (зочин) | 2012-08-02 19:50:00
uneheer taalagdlaa.ta buhend bayrlalaaaaaaaa
17. ука (зочин) | 2012-10-18 18:19:17
LIKE
18. МОНГОЛХАТАН | 2012-10-18 19:12:45
гоё өгүүллэг шүү,
19. anujin (зочин) | 2012-10-27 23:20:24
surgamjit saihan oguulleg bna bajrlalaa
20. маралаа (зочин) | 2012-12-19 15:47:32
сайхан өгүүллэг бичсэн таньд баярлалаа
21. Анхаа (зочин) | 2013-01-22 17:00:49
surgamjit saihan oguulleg bna bajrlalaa
22. ariunbold (зочин) | 2013-01-23 20:36:08
shan oguulleg bna bayrlalaa
23. ganhuyag (зочин) | 2013-01-26 22:12:56
shan ogvvlleg bna oo vnenshan hvn bolgon dvrem jurmiig dagadag bol ymar ch ayultai yum tohioldohgvi shde

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.